2011/03/03

Интегралын Хэсэгчлэх Аргын Томъёоны гаргалгаа

Хоёр дахь улирлаар Математик үзэж байна. Математик нь Монголд үздэгийг бодвол хамаагүй муу ордог юм байна. Манайд чинь дээд математик 1, 2 гээд аймар аймар юм үзээд байдаг байсан энд чинь Монголын ахлах ангийн математик үзэж байна.

Тэгээд л өнөөх шалгалтын хуудсаар дүгнэдэг энэтхэгийн шалгалтын системээрээ энэ бодлогын бодолтыг заавал бүтэн нүүр хүргэсэн байх ёстой гээд бид нарын нэг мөр бичээд бодчихдог бодлогыг бүтэн самбар дүүрэн болтол нь бодолтоо бичнэ. Энэ жижигхэн бодлого байна. Хагас нүүр байхад болно ч гэх шиг. Шалгалтаа яаж өгнөө. Нөгөө бодлогуудыг нь хоёр гурван мөрөөр бодчихвол хариу нь зөв байсан ч баахан оноо алдаад тэнцэж чадахгүй болох нь байна ш дээ...

Математикынх нь тэмдэглэгээнүүд нь жаахан өөр юм билээ. Энэтхэг чинь Английг дагадаг бол манайх чинь Оросыг дагадагдаа. Тиймдээ ч зарим шинэ шинэ, бас балай балай тэмдэглэгээнүүд сураад сууж байна даа.  


Саяхан интеграл тоолол (Integral Calculus) орлоо. Тэгээд Интегралын хэсэгчлэх арга (Integration of Part) орж байна. Тэгээд нэг харсан энэ томъёоных нь гаргалгаа гарчихмаар санагдаад болдоггүй. Тэгээд оролдож суугаад эцэст олчихлоо. Нэг иймэрхүү: 

2 comments:

  1. +С гэдгээ орхичихсон байна ш дээ. Интеграл авсаны дараа С гэсэн тогтмол тоог нэмж өгдөг. Учир нь тогтмол тооноос уламжлал авахаар тэг гардаг.

    ReplyDelete
  2. Дахиад нарийвчлаад гаргалгааг нь хайх юм бол хязгаарын тодорхойлолтоос гарч ирдэг.

    ReplyDelete