За тооны олонлогийн тухай жаахан ярилцах уу? Ер нь олонлог гэж юу вэ? Ер нь олонлог гэж цуглуулга гэж ойлгож болох юм л даа. Жишээ нь манай анги 20 хүүхэдтэй гэвэл 20 хүүхэд цугларчихсан. Тэгэхээр манай анги маань нэг олонлог юм байна л даа. Хүүхэд бүр маань элементүүд юм. Элемент гэдэг нь уг олонлогийг бүрдүүлж байгаа зүйлийг хэлээд байгаа юм шиг байгаа юм. Тэгэхээр манай анги гэдэг олонлог маань 20 элементтэй юм байна л даа. За тэгвэл тооны олонлог уруу оръё. Тооны гэхээр баахан тооны цуглуулга байх нь л дээ.
За эхлэх үү? За хүмүүс хамгийн анх хуруугаараа тоолж сурсан гэнэ. Тэгээд л нэг, хоёр, гурав гээд л ес хүртэл тоолдог байж л дээ.
Манай хурууны олонлог маань тэгэхээр есөн элементтэй. Тэгээд л есийн дотор ёстой дуржигнуултал нь тоо боддог болжээ. Тэгсэн есхөн тоо маань хангалтгүй болж эхэлсэн байна. Нэг хуруу, хоёр хуруу, гурван хуруу, … , найман хуруу, есөн хуруу, ????? гэхээр нь тэр чулуу арав, тэр мөчир арван нэг гээд тоолчихдог болжээ. За тэгээд ерөөсөө цаашаа хязгааргүй тоолж чаддаг болж. Тэгээд уг тоонуудаа нийтэд нь натурал тоон олонлог буюу ориг тоонуудын цуглуулга гэж нэрлэжээ. Тэмдэглэхдээ N ийм үсгээр тэмдэглэнэ. Крилл цагаан толгойд л лав байдаггүй үсгүүдээр тэмдэглэдэг юм байна лээ.
За ингээд цаашаа тоолоод л байна даа. Тэгэхээр нь хүмүүс нэмэх гэдэг үйлдлийг мэддэг болж л дээ. Яаж нэг нэгээр тоолоод байх вэ? Гурав дөрвөөр нь тоолъё гэж залхуу толгойд нь ороод ирж. Ингээд тоонуудаа нэмээд байж дээ.
За нэмэх үйлдлээ ёстой гартаа ортол бодож сурчээ. Бизнесменүүд бол орлогоо л лав тооцоод байж чаддаг болж. Тэгсэн чинь зарлага гарсан чинь яах вэ? Гээд гацчихжээ. Тэгээд өнөөх нэмэхийн эсрэг үйлдэл хэрэгтэй болж хасах үйлдлийг зохиожээ. Тэгээд манай бизнесменүүд зарлагаа бодож сурчээ. Үнэндээ бизнесменүүд биш нягтлан бодогчид л боддог л доо, хэ хэ.
Манай натурал тоонууд тоо бодоход хүрэлцээтэй байгаа биз дээ. 3 гэдэг тоо натурал тооны олонлогт байна уу? Байна. 99 байна уу? Байна. Тэгээд ёстой лаг бодоод явж байсан чинь гай газар доороос гахай модон дундаас гэж дахиад хүмүүс гацчихлаа. Юун дээр вэ? Гэвэл хасах үйлдэл хийж яваад шүү дээ.
Таваас зургааг хасвал юу гарах вэ?